+976 7052 2225

Барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор 1999 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “ Барилга Архитектурын Газар ”-аас тусгай зөвшөөрлийн дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр барилга угсралт, засал чимэглэл, цахилгаан, сантехник, холбоо, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн.

Манай компани барилга угсралт, их засварын ажлыг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлж графикт хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа чиглүүлж ажиллахын зэрэгцээ хамгийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дээд зэргийн тав тухтай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг эрхэм зорилт болгон ажиллаж байна.