+976 7052 2225

ТАНИЛЦУУЛГА


Барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор 1999 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Барилга Архитектурын Газар” болон Барилга Хот Байгуулалтын Яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр барилга угсралт, засал чимэглэл, цахилгаан, сантехник, холбоо, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн. 

"ТОБЭМ" ХХКомпани барилга угсралт, их засварын ажлыг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлж графикт хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа чиглүүлж ажиллахын зэрэгцээ хамгийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дээд зэргийн тав тухтай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг эрхэм зорилт болгон ажиллаж байна. 

Тус компани мэргэжилтэй ажилтан, инженер, архитектор, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны байцаагч нараас бүрдсэн инженер техникийн чадварлаг багтай ба энэхүү бүрэлдэхүүнд: 

Монгол Улсын зөвлөх инженер 1 

Монгол Улсын мэргэшсэн инженер 2 

Монгол Улсын мэргэшсэн төсөвчин 2 

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч 1 

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер 2

Барилгын инженер 6 

Архитектор 1 

Сантехникийн инженер 2 

Цахилгааны инженер 1 

Дохиолол, холбооны инженер 1 тус тус багтан ажиллаж байна.