+976 7052 2225

100,000.0 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотын 1-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй ТОБЭМ ХХК-н 30 айлын орон сууны барилга угсралтын ажлын явц 60-д хүрээд байна.

Барилгын төмөр бетон карказны ажил дууссан бөгөөд 1-р давхараас эхлэн дотор, болон гадна ханын тосго, блокны өрлөгийн ажлууд явагдаж 3-р давхарыг дуусгаад байна. Зоорийн давхараас эхлэн заслалын ажил эхлэн дотор ханын болон, хамар ханын шавардлага хийгдаж байна. Шавардлагын хажуугаар цахилгааны далд монтажууд хийхдэж байна. Цахилгааны далд мотажинд ашиглаж буй кабель утаснууд нь Орос улсад үйлдвэрлэсэн сайн чанарын материалуудыг ашиглаж байгаа юм.

Зоорийн давхараас эхлэн цонхнуудыг суулгаж эхэлсэн бөгөөд тус барилгын цонхыг Сайншанд сумын вакум цонх үйлдвэрлэлийн компани нийлүүлж байгаа юм. 

Сантехникийн гадна холболтын ажлууд хийгдаж дууссан бөгөөд барилга төвийн цэвэр усыг ашиглах боломжтой болсон байна. 

Барилгын талбай дээрээс авсан зарим фото зурагжилт: