Орон Сууц Худалдан авах үед бүрдүүлэх бичиг баримт, анхаарах зүйлс
10/05/2012
Худалдаж буй тал бүрэн тохиролцоонд хүрсэн байх
Шинэ орон сууцны тохиолдолд
- “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газар”-аас сонгосон байрныхаа гэрчилгээний лавлагааг авах
- Үйлчилгээ, өргөтгөлтэй холбоотой байр худалдан авах тохиолдолд “Нийслэлийн захирагчийн алба”-наас авсан газрын зөвшөөрөл
- “Мэргэжлийн Хяналтын Алба”-ны дүгнэлт
- “Стандартын баримт”
- Үйлдвэр Үйлчилгээ явуулах зөвшөөрөл
- Татварын баримт
- “Шинэ эд хөрөнгө өмчлөх эрх”-ийн буюу “Шинэ” Гэрчилгээг “ЭХЭБГ”-с авна
- Хуучин бүртгэлийн Гэрчилгээний шинэчлэлт“Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Газар”-аас “архивын лавлагаа”,
- Бусад хамтран эзэмшигчдийн итгэмжлэл зайлшгүй
- “ҮХХ Худалдах, худалдан авах” ГэрээДүүргийн харьяалалтай нотариатчаар гэрчлэх
- Үнэ тохиролцох, төлбөрөө хийж, түлхүүрээ хүлээж авснаа баталгаажуулах
- Гэрээний маягтад баригдаж болохгүй
- ЭХЭБГ-т явагдах процесс“Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”-ний лавлагаа – 3000 төг, 1 хоног
- “Худалдах, худалдан авах Гэрээ” – нотариатаар батлагдана – 15 мян-30 мян төг
- “хувь хүний орлогын албан татвар”-г үнийн дүнгийн 2% банкинд тушаана
- Гэрчилгээг шинэ нэр дээр хэвлэх, 300 төг тушаана
- ЭХЭБГ-т үйлчилгээний хөлс үнийн дүнгийн 0,01-0,02% , 1 мян – 30 мян төг тушаах
- “ЭХЭБГ”-ын “Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Бүртгэлийн Мэдүүлэг”-г бөглөнө
- “Бичиг Баримт Хүлээн авах” цонхонд өгч, “Буцах хуудас” авах. Энэхүү хуудсаар ажлын 3 хоногийн дараа, зөвхөн өөрөө
- “Бичиг Баримт Олгох” цонхноос “Шинэ” гэрчилгээгээ хүлээн авна.
Банкны Зээлээр байр авах тохиолдолд
- Зөвхөн өөрөө очиж мэдээлэл авах
- Зээлийн эдийн засагч нараас зардал, бүрдүүлэх материалын утга болон зориулалтыг сайтар лавлах хэрэгтэй
- Бусад банкнуудтай харьцуулж байж сонголтоо хийх